Өнөөдөр нэг л явцгүй, явуургүй өдөр байх… Өглөө баахан ажил төлөвлөөд л гарсан… #яасан_байхнуу??? Хар энергитэй, бүтэлгүй хүмүүсийн ачаар үдээс өмнө нервиэ барж эхлэх шив. Хурал мурал юу ч болоод өнгөрснийг ойсончгүй… Төлөвлөсөн ажил 20% л хийгдэв. Бусад нь мээдкүү… Харих замаараа хайртай жулжагатайгаа уулзчих санаатай, шороотой, саарал гудамжаар чихэвчээ зүүгээд л жирийлгээд очтол "хаалга мөргөв", мөргөв ч гэж дээ нүдүүлж, нүдүүлж онгойсон л доо. Даанч цаана нь байгаа царай тээршаасаан, ядарсан… цццнннццнн… Урам хуга!!! Уг нь нэг зүйл авсан байсан нь тэр хүнд сонин биш болтой… Заза харьлоо… Өдөр ажлын гадаа ирэх үед нь салгалсан нэг гай ( намайг цээрлүүлж, залхааж байгаа хүн, гол нь ажлаа мэддэггүй, өмхий үнэртэй, сэтхил нь ч өмхий байх гэж таамаглаад л байгаа ) байгаагүй бол гаргаад өгчихсөн бол замаараа далийхгүй шууд харих байж дээ гээд бодоод амжчихав. Цүүүцццүү гэрлүүгээ аашиндаа алхчихав. Замд найз холбогдлоо, хүрээд ир, уулзы… Би бодож байснаа очихоор шийдэх үед тэр хүмүүс хаана байгааг мэддэггүй. Мэдрэлээ барсаар гэртээ ирлээ. Гэтэл эрүүл мэндэд таагүй "явдал" болов. Эцсийн эцэст энэ бүхнийг энд бичиж байгаагаараа БИ өөрийгөө хэн, юу болсоноо л ойлгов шив дээ… #дүфф
0 сэтгэгдэл:
Post a Comment